Description
DJI Flip ND Filter нь DJI Flip   болон DJI LITO X1 дроны камерт зориулсан саармагжуулагч шүүлтүүр (Neutral Density filter) юм. Үүнийг камерын нүдний шил гэж ойлгож болно. 
Гол зорилго, үүрэг
  • Гэрэл бууруулах: Нартай өдөр эсвэл маш их гэрэлтэй орчинд камерт орж ирж буй гэрлийг багасгаж, зураг болон бичлэг хэт цайж (overexposed) гарахаас хамгаална.  

  • Кино мэт эффект (Motion Blur): Секундэд кадр авах хурд (shutter speed)-ыг зөв тохируулах буюу “180 градусын дүрэм”-ийг баримтлах боломжийг олгож, хөдөлгөөнийг илүү зөөлөн, байгалийн буюу кинематографик харагдуулна.  

  • Удаан хугацааны экспозишн (Long Exposure): Усны урсгал, үүлний шилжилт зэргийг ууссан, уран сайхны байдлаар буулгахад ашигладаг.  

    Аль шүүлтүүрийг хэзээ хэрэглэх вэ?

    • ND16 (4 стоп): Үүлэрхэг эсвэл бүрийвтэр, бага зэргийн нар гарсан үед.

    • ND64 / ND32 (6 стоп): Өглөөний нар эсвэл дунд зэргийн нарлаг өдөр.

    • ND256 : (8 стоп) Голчлон өдрийн цагаар, хурц нарны гэрэлтэй үед

      Хэрхэн суурилуулах ба авах вэ?

      • Суурилуулах: Гимбал камерыг зөөлөн барьж, шүүлтүүрийн нэг талыг байрлуулаад нөгөө талыг нь “товших” дуу гартал дарж бэхлэнэ.

      • Авах: Шүүлтүүрийн нэг талыг эхлээд салгаж авна. Гимбалыг гэмтээхгүйн тулд хүч хэрэглэж татахгүй байх хэрэгтэй.
      Shipping & Delivery

      ХҮРГЭЛТИЙН НӨХЦӨЛ

      Үйлчлүүлэгч та бүхний цаг завыг хэмнэж таны хүсэлтийн дагуу Улаанбаатар хот дотор хүссэн хаягаар хүргүүлэн авах боломжийг олгож байна.

      99544776 дугаарт холбогдох хүргүүлэх хаягын мэдээллээ баталгаажуулна уу.

      • Бэлэн бараа 0-24 цагт хүргэгдэнэ.
      • А бүс-ийн хүргэлтийн төлбөр 5,000₮ нэмж тооцогдоно
      • Б, В бүс-ийн хүргэлтийн төлбөр 7,000₮ нэмж тооцогдоно
      • Хот хоорондын хүргэлтийг “Монгол шуудан” ХК аар явуулж өгнө.